СЭЗДСургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БАГШ, ДОКТОРАНТУУДЫН ЭШХурлын удирдамжтай танилцана уу

СЭЗДС-ИЙН БАГШ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ХУРЛЫН УДИРДАМЖ   

 

2011-2012 оны хичээлийн жил

 

2012.02.01

СЭЗДС нь Багш, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурлыг Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын багш, докторантуудын дунд 5 дахь жилдээ нээлттэй  зохион байгуулах гэж байна.

 

Зорилго:  Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо солилцох, багш докторантуудын  эрдэм шинжилгээ,  судалгааны ажлыг хөхиүлэн  дэмжихэд  чиглэгдэнэ.

Илтгэл хүлээн авах

Илтгэлийг  2012 оны 3- р сарын 26-ны дотор СЭЗДС –ийн Эрдэм Шинжилгээ Судалгаа, Докторантурын Албанд /904 тоот/  хэвлэмэл 2 хувь,  электрон хэлбэрээр d_tsengeesh9@yahoo.com хаягаар  хүлээн авна.

Бичгээр ирүүлсэн илтгэлүүдийг комисс урьдчилан шүүж хуралд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

 

Зохион байгуулалт

Багш, докторантуудын эрдэм шинжилгээний хурлыг  2 салбараар зохион байгуулна.

Үүнд:

Салбар 1. Эдийн засаг, Банк санхүү, Нягтлан бодох бүртгэл

Салбар 2. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэг, Нийгэм улс төр, Бизнесийн эрхзүй, Мэдээллийн системийн менежмент

Хугацаа:  Эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 4-р сарын 9-11 хооронд зохион байгуулна.

                                                                                                   

Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой арга аргачлалтай байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Нийгэм болон мэргэжлийн хүрээнд ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байх

Бичвэрт тавигдах шаардлага

Илтгэлүүдийг эмхтгэн хэвлэх тул бичвэрт тавигдах дараах шаардлагыг хангасан илтгэлийг хүлээн авна.

1.1              Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.

–          Бүтээлийн нэр

–          Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

–          Товч хураангуй

–          Түлхүүр үг

–          Оршил

–          Үндсэн хэсэг/судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл сэдвээс хамаарсан дэд сэдвүүд байж болно/

–          Дүгнэлт

–          Зөвлөмж

–          Ном зүйн жагсаалт

–          Хавсралт

1.1.1        Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ.Үүнд СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9-р сарын 28-ны өдрийн 188 тушаалаар баталсан “Эшлэл авах, эх үүсвэрийг заах болон ном зүйн бичилт хийх стандарт”-ыг мөрдөнө.

1.2              Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 12 хүртлэх хуудсанд багтана.

1.3              Бүтээл нь Windows /2000/XP/VISTA-ийн Microsoft Office 2007 программ дээр хийгдсэн, *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.

1.4              Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]

1.5              Цаасны хэмжээ (Page Setup->Margins): Top:2.5см, Bottom:2см, Left:3см (үдэх зай багтсан), Right:2см байна.

1.6              Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets)  цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.

1.7              Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.

1.8              Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, Italic байна.

1.9              Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн  хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.

1.10           Хүснэгтэн мэдээллийн формат

1.10.1    Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрвээ гарчгууд урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтийн дугаарыг тавина. Үргэлжилсэн хэсэгт хүснэгтийн ерөнхий гарчгийг тавихгүй.

1.10.2    Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж -[Times New Roman, 10pt, Italic].

1.10.3    Хүснэгтийн нэр: Дугаарын ард залгуулан -[Times New Roman, 12pt, Italic] бичнэ. Жич: Хүснэгт 1.1  ДНБ тооцоолол г.м.

 

1.11          Зурган мэдээллийн формат:

1.11.1    Бүдүүвч (схем), жишиг (диаграмм), хэмжээст (график), фото зураг зэргийг зураг гэсэн агуулгаар оруулан нэгдсэн дугаараар дугаарлана.

Зурган мэдээллийн нэр: Дугаарын ард залгуулан -[Times New Roman, 12pt, Italic] бичнэ. Жич: Зураг 1. 2  Монгол улсын газрын дэлгэмэл зураг г.м.

1.11.2    Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж -[Times New Roman, 10pt, Italic].

1.11.3    Томьёог Word-ын Equation ашиглан бичнэ. Хамгийн чухал томьёонууд, олон үйлдэл агуулсан урт, нүсэр болон дараалсан томьёонуудыг тусдаа мөрөнд бичнэ. Дугаарыг араб тоогоор тэмдэглэж, дөрвөлжин [ ]- хаалтад хийх ба томьёоноос дугаар хүртэл цэг тавихгүйгээр хуудасны баруун захад томьёотой нэг мөрөнд бичнэ. Томьёоны дугаар багтахгүй бол дараагийн мөрөнд томьёоны доор бичнэ.

     Томьёоны тайлбар: Энд:  гэж эхлээд тайлбараа хийнэ.

  1. Алгебрийн бутархай хэлбэрээр бичигдсэн томьёоны эхлээд хүртвэрт байгаа, дараа нь хуваарьт байгаа тэмдэглэлийг нь тайлбарлана.
  2. Томьёо (эсвэл бүлэг томьёо)-д байгаа бүх тэмдэглэлийг тайлбарлана.

1.11.4    Үнэлгээ хийсэн тоон болон чанарын мэдээллийг хавсралтын жагсаалтад дугаарлан       оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг хавсралтын      жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.

1.12          Номзүй [Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүн талаас зэрэгцсэн байна]

  • Ном зүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
  • Мөр хоорондын зай  [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].
  • Эх сурвалжуудыг дугаарлахгүй.
  • Ном зүйн жагсаалтад  үсгийг тод (Bold)-оор бичихгүй.
  • Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс  буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.

Жич: Ном зүйн бичилт хийхдээ СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 188 тоот тушаалаар баталсан “Эш татах, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-ыг мөрдөнө.

Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд

  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
  • Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байдал
  • Нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол
  • Судалгааны арга аргчлал
  • Илтгэх болон хэлэлцэх ур чадвар

Шалгаруулах журам, шагнал

  • Салбар тус бүрээс 3 илтгэл шалгаруулж дараах байруудыг эзлүүлнэ.

1-р байр: өргөмжлөл,  400000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

2-р байр: өргөмжлөл, 300000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

3-р байр: өргөмжлөл, 250000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

Leave a comment