СЭЗДСургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны ЭШХурлын удирдамжтай танилцана уу

СЭЗДС-ИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ХУРЛЫН УДИРДАМЖ   

 

2011-2012 оны хичээлийн жил

2012.02.01

СЭЗДС нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны эрдэм шинжилгээний бага хурлаа 5 дахь жилдээ Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын  оюутнуудын  дунд нээлттэй  зохион байгуулах гэж байна.

Зорилго:  Онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, оюутны  эрдэм шинжилгээ,  судалгааны ажлыг хөхиүлэн  дэмжихэд  чиглэгдэнэ.

Илтгэл хүлээн авах

Илтгэлийг  2012 оны 3- р сарын 28-ыг дуусталх хугацаанд СЭЗДС –ийн Эрдэм шинжилгээ судалгаа, докторантурын албанд /904 тоот/  хэвлэмэл 2 хувь,  электрон хэлбэрээр d_tsengeesh9@yahoo.com хаягаар  хүлээн авна.

Бичгээр ирүүлсэн илтгэлүүдийг комисс урьдчилан шүүж салбар хуралдаанд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

Зохион байгуулалт

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг  2 үе шаттайгаар зохион байгуулна.

Эхний шат: 6 салбараар илтгэл хэлэлцэнэ. Үүнд:

–          Эдийн засаг

–          Бизнесийн удирдлага

–          Нягтлан бодох бүртгэл

–          Банк санхүү

–          Хүмүүнлэг, нийгэм улс төр, бизнесийн эрх зүй

–          Мэдээллийн системийн менежмент

Хугацаа: Эхний шатны салбар хурлуудыг 2012 оны 4-р сарын 2-4-ний хооронд зохион байгуулна.

Хоёрдахь шат:  Шалгарсан илтгэлүүдийг 2 нэгтгэсэн салбараар хэлэлцэнэ. Үүнд:

Салбар 1. Эдийн засаг, Банк санхүү, Нягтлан бодох бүртгэл

Салбар 2. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэг, Нийгэм улс төр, Бизнесийн эрхзүй, Мэдээллийн системийн менежмент

Хугацаа: Шалгарсан шилдэг илтгэлүүдийн нэгдсэн хуралдааныг 2012 оны 4-р сарын 5, 6-нд зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хурлын цагийг е-оффис, е-мейлээр жич мэдээлнэ.                                                                                             

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж,  тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

Бичвэрт тавигдах шаардлага

1.1              Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.

–          Бүтээлийн нэр

–          Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

–          Товч хураангуй

–          Түлхүүр үг

–          Оршил

–          Үндсэн хэсэг/судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл сэдвээс хамаарсан дэд сэдвүүд байж болно/

–          Дүгнэлт

–          Зөвлөмж

–          Ном зүйн жагсаалт

–          Хавсралт

1.2              Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Эшлэл, эх сурвалж, ном зүйн бичилтэд олон улсын APA стандартыг мөрдөнө.

1.3              Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 12 хүртлэх хуудсанд багтана.

1.4                   Бүтээл нь Windows /2000/XP/VISTA-ийн Microsoft Office 2007 программ дээр хийгдсэн, *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.

1.5                   Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]

1.6                   Цаасны хэмжээ (Page Setup->Margins): Top:2.5см, Bottom:2см, Left:3см (үдэх зай багтсан), Right:2см байна.

1.7                   Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets)  цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.

1.8                   Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.

1.9                    Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, Italic байна.

1.10                Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн   хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.

1.11           Хүснэгтэн мэдээллийн формат

1.11.1                       Тоон мэдээлэл их хэмжээгээр байгаа үед тэдгээрийг харьцуулах, тодорхой зүй тогтлыг гаргах шаардлагатай үед хүснэгт хэлбэрээр харуулна.

1.11.2                       Хүснэгт нь дараах элементүүдээс бүрдэнэ. Үүнд: Хүснэгтийн дугаар болон нэр, толгой гарчиг, дэд гарчгууд, мөрийн болон баганын гарчгууд –[Times New Roman, 12pt],  мөр ба баганад хамаарах нүднүүд.

1.11.3                       Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрвээ гарчгууд урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтийн дугаарыг тавина. Үргэлжилсэн хэсэгт хүснэгтийн ерөнхий гарчгийг тавихгүй.

1.11.4                       Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж -[Times New Roman, 10pt, Italic].

1.11.5                       Хүснэгтийн дугаар: Хүснэгтийн зүүн дээд хэсэгт -[Times New Roman, 12pt], тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жишээ: Хүснэгт 1.1 г.м

1.11.6                       Хүснэгтийн нэр: Дугаарын ард залгуулан -[Times New Roman, 12pt, Italic] бичнэ. Жич: Хүснэгт 1.1  ДНБ тооцоолол г.м.

 

1.12          Зурган мэдээллийн формат:

1.12.1    Бүдүүвч (схем), жишиг (диаграмм), хэмжээст (график), фото зураг зэргийг зураг гэсэн   

            агуулгаар оруулан нэгдсэн дугаараар дугаарлана.

1.12.2    Зурган мэдээллийн дугаар:  Зурган мэдээллийн зүүн дээд хэсэгт, -[Times New  

Roman, 12pt, Italic], тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жишээ: Зураг 1.1 г.м.

 Зурган мэдээллийн нэр: Дугаарын ард залгуулан -[Times New Roman, 12pt, Italic] бичнэ. Жич: Зураг 1. 2  Монгол улсын газрын дэлгэмэл зураг г.м.

1.12.3    Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж -[Times New Roman, 10pt, Italic].

1.12.4    Зургийн чанар харьцааг алдагдуулахгүйгээр татаж оруулна. (нягтрал нь 300dpi байна)

1.12.5    Томьёог Word-ын Equation ашиглан бичнэ. Хамгийн чухал томьёонууд, олон үйлдэл агуулсан урт, нүсэр болон дараалсан томьёонуудыг тусдаа мөрөнд бичнэ. Дугаарыг араб тоогоор тэмдэглэж, дөрвөлжин [ ]- хаалтад хийх ба томьёоноос дугаар хүртэл цэг тавихгүйгээр хуудасны баруун захад томьёотой нэг мөрөнд бичнэ. Томьёоны дугаар багтахгүй бол дараагийн мөрөнд томьёоны доор бичнэ.

     Томьёоны тайлбар: Энд:  гэж эхлээд тайлбараа хийнэ.

  1. Алгебрийн бутархай хэлбэрээр бичигдсэн томьёоны эхлээд хүртвэрт байгаа, дараа нь хуваарьт байгаа тэмдэглэлийг нь тайлбарлана.
  2. Томьёо (эсвэл бүлэг томьёо)-д байгаа бүх тэмдэглэлийг тайлбарлана.

1.12.6    Үнэлгээ хийсэн тоон болон чанарын мэдээллийг хавсралтын жагсаалтад дугаарлан       оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг хавсралтын      жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.

1.13          Номзүй [Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүн талаас зэрэгцсэн байна]

  • Ном зүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
  • Мөр хоорондын зай  [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].
  • Эх сурвалжуудыг дугаарлахгүй.
  • Ном зүйн жагсаалтад  үсгийг тод (Bold)-оор бичихгүй.
  • Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс  буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.
  • Ном зүйн бичилтэд олон улсын APA стандартыг мөрдөнө.

Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд

  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
  • Практик ач холбогдол
  • Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал
  • Судалгааны арга аргачлал
  • Илтгэх болон хэлэлцэх ур чадвар

Шалгаруулах журам, шагнал

  • Илтгэл нь хүлээн зөвшөөрөгдсөн оюутны илтгэлийг дээр дурьдсан 6 салбар хуралд оруулж салбар тус бүрээс 3 илтгэл шалгаруулна. Шалгарсан илтгэлүүд  нэгдсэн хуралдаанд орох эрх авна.
  • Нэгдсэн хуралдааныг дээр дурьдсан 2 нэгтгэсэн салбараар зохион байгуулна.
  • Нэгтгэсэн 2 салбараас тус бүр  доорхи  байр эзлүүлнэ.

1-р байр: өргөмжлөл,  250000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

2-р байр: өргөмжлөл,  200000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

3-р байр: өргөмжлөл,  150000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

Leave a comment