Дэлхийн хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох

Манай залуучууд сүүлийн үед үнэт цаасны арилжаанд оролцох сонирхол чамгүй нэмэгдсэн тул энэ талаар нийтлэл бичиж байна.

Миний бие оюутан байхдаа дотоодын хөрөнгийн зах зээлийн арилжаанд бага зэрэг оролцдог байв. Ингэхэд заавал биеэр очиж захиалга өгөх, цуцлах зэрэг нь маш хүндрэлтэй байсан бөгөөд захиалгын биелэлтийг хүртэл утас цохин асуух жишээтэй. Одоо бага зэрэг ахиц гарч бүх гүйлгээг утсаар хийж болдог болсон гэж сонсогдсон.

Тэгвэл бид гэрээсээ дэлхийн хөрөнгийн биржүүд дээр арилжаа хийх боломж байна. Брокер дилерийн компаниар дамжуулснаас давуу тал нь:

  1. Шимтгэл маш бага юм. Манай компаниуд хөдөлгөөн бүрт буюу авах зарах бүрт үнийн дүнгийн 1-3 хувиар шимтгэл ногдуулдаг. Энэ нь гадаадынхтай харьцуулахад асар өндөр байгаа юм.
  2. Вэб дээр суурилсан программ хангамжийг ашиглан арилжаанд оролцох боломжтой.

Үргэлжлэл бий…