СЭЗДСургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БАГШ, ДОКТОРАНТУУДЫН ЭШХурлын удирдамжтай танилцана уу

СЭЗДС-ИЙН БАГШ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ХУРЛЫН УДИРДАМЖ   

 

2011-2012 оны хичээлийн жил

 

2012.02.01

СЭЗДС нь Багш, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурлыг Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын багш, докторантуудын дунд 5 дахь жилдээ нээлттэй  зохион байгуулах гэж байна.

 

Зорилго:  Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо солилцох, багш докторантуудын  эрдэм шинжилгээ,  судалгааны ажлыг хөхиүлэн  дэмжихэд  чиглэгдэнэ.

Read more of this post

Хүний хөгжлийн индекс ба Монгол Улс

Хүний хөгжлийн индексийг 2010 оны байдлаар НҮБ-ээс тооцон гаргасан байна. Монгол Улсын хувьд тайлан нь хараахан гараагүй бөгөөд маргааш орой бэлэн болсон байх тухай мэдээлэл нийтлэгдсэн байна.

Дараах зурганд Монгол Улсыг бидний сайн мэдэх гадны орнуудтай харьцуулан харууллаа. Тайлан нь гарахаар нэмж хавсаргах болно.

“52 долоо хоногийн хамгийн бага үнэ”-ндээ хүрсэн хувьцаанууд

Энэхүү мэдээллийн хэсгээс хөрөнгө оруулалтын санаа олдож магадгүй юм. Үнэт цаасны үнийн өөрчлөлтөөс ашиг олох сонирхол нь ногдол ашиг гэдэг зүйлээс ихэнхдээ илүүтэй байдаг. Тэгвэл хөрөнгө оруулалт хийхдээ хамгийн бага үнэ дээрээ байгаа хувьцаанаас сайтар судалгаа хийн оновчтойг нь сонгох их чухал. Судалгаа гэдэгт техник шинжилгээний хамтаар баталгаатай буюу найдвартай эх үүсвэрээс мэдээлэл цуглуулж тус ХК-ны ирээдүйн талаар зөв таамаглалтай болох чухал билээ.

Хувьцааны үнэ унах нь тухайн байгууллагын тааруухан үйл ажиллагаанаас болсон байж болох хэдий ч онцын ач холбогдолгүй зүйлсээс болж мөн унах тохиолдол багагүй. Тухайлбал,

Read more of this post

Монгол гэр

Хуучин блогт маань хайлтын системүүдээс энэхүү бичлэгээр дамжуулсан хандалт багагүй байсан учир хэрэгцээтэй мэдээлэл гэж үзэн нийтлэж байна.

Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг.XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд “гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй” харагддаг тухай тэмдэглэсэн нь буй.Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь тооно, унь, хана, хаалга, эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь 4 ханатай байна. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.Монгол гэрийн доторх горим ёсГэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.

Хэрхэн эдийн засагч болох вэ?

Эдийн засагч болохын тулд эдийн засаг, эдийн засагч хоёрын ялгааны тухай мэдэж авах хэрэгтэй байдаг юм байна. Эдийн засаг ихэвчлэн унах хандлагатай байхад эдийн засагчид гол төлөв дэвших чиглэлтэй байдаг. Эдийн засаг нь эдийн засагчдийнхаа элбэг хангалуун амьдралын баталгаа болдог байхад, эдийн засагчид нь эдийн засгийн уналтын үндсэн шалтгаануудын нэг болох нь олонтаабайдаг хачирхалтай баримт байдаг юм байна. Эдийн засаг хаана уруу дорой байна, тэнд эдийн засагчдийн нэр хүнд өндөр байдаг ба үүнийг зургадугаар хууль гэдэг. Эдийн засагч хүн сургуульд олж авсан боловсрол ба техникийн ололтыг байнга амьдралдаа хэрэглэж байдгаараа онцлог юм. Тухайлбал эгэл хүн, эдийн засагч хүн хоёр хонь тоолж байна гэж саная. Эгэл хүн хониныхоо зөвхөн толгойг нь тоолох ба тэгэхдээ цээжээр нь тоолно. Харин эдийн засагч хүн хонины хөлийг тоолох ба гарсан үр дүнг нь дөрөвт хувааж үнэн зөв хариуг гаргана. Энэ бүхнээ тооны машин ашиглан бодно. Эдийн засагчид тооцоо хийхдээ өөрийнхийг ашиг олохоор , улсынхныг өндөр цалин авахаар бодож хийдэг. Эдийн засагч ямар ч муу мэдээг хүнд хүргэхдээ утга санааг нь өөрчлөхгүйгээр сайн мэдээ болгож чаддаг байх ёстой. Тухайлбал нэг хүнд ногдох хүнсний хэмжээ багассан тохиолдолд “нэг хүнсэнд ногдох хүний тоо нэмэгдлээ” хэмээн мэдээлэх жишээтэй.

Монгол хэмээх нэрийн тухайд

Энэхүү нийтлэлийг оруулсан учир нь даяаршиж байгаа энэ ертөнцөд харьцахгүй улс гүрний хүн гэж байхаа болиод байгаа үед та биднээс хэн нэгэн найз маань “ЯАГААД ТАНАЙ УЛСЫГ МОНГОЛ ГЭЭД НЭРЛЭСЭН ЮМ БЭ?” гэсэн асуулт тавихад ядахад нэг таамналын үндсэн дээр ингээд биднийг монгол гэж нэрлэсэн юмаа гэж хэлж чаддаг байх ёстой болов уу, гэсэн үүднээс нийтлэлээ. Санал бодлоо comments болон чалчих газар үлдээвэл талархах байна. Та бүхний бодлыг уншмаар байна. Түүхийн хичээл дээр “Монгол хэмээх нэрийн учир” хэмээх сэдвээр семинарын хичээл хийлээ. Миний баримтласан таамнал бол Монголчууд бөөгийн шашин шүтдэг байсантай холбоотойгоор Монгол гэдэг нэр нь “Мөнх-гал, Мөнх тэнгрийн гал, Мөнх тэнгэр” гэсэн үгнээс үүдэн нэрийдсэн болов уу? гэсэн таамаглалууд юм. Эш сурвалж нь:
  • Түүхч Нагаанбуу: “Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байсан.”
  • Түүхч Элдэнтэй, Ардаажав: “Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой” гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Мөн энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
  • Өвөрмонголын түүхч Гаваа: Шинээр орчуулсан дөт тайллагат монголын нууц товчоондоо “Монгол гэдэг нь /мөнх тэнгэрийн/ мөнх болон овогтон ба аймагтныудамшилт бэлэг дэмбэрэл болсон /гал тулгын/ гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой.” гэсэн дүгнэлтүүд болон бусад таамналууд дээр тулгуурлан өөрийн таамналыг гаргасан болно.

Бонд /өрийн бичиг/-ын тухай

Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг чухал үнэт цаасны нэг бол бонд юм. Энэ нь зээл олгосон болохыг гэрчилж буй үнэт цаас юм.

Бонд эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч биш зөвхөн зээлдэгч. Нөгөө талаас хөрөнгийнхөө харьцангуй аюулгүй байдлыг хангах, илүү баталгаат ашиг, хүү олох сонирхолтой хүмүүс, байгууллага бонд худалдаж авдаг. Бондыг засгийн газар, орон нутгийн захиргаа, компани аль аль нь гаргаж болох ба дараах бүрдүүлбэртэй байна. Үүнд:
– Бондыг гаргасан газрын нэр.
– Сери, дугаар
– Нэрлэсэн үнэ. (Бондын нэрлэсэн үнэ гэдэг нь анхны өртөг юм.)
– Төлбөр дуусах хугацаа
– Зээлийн хүү зэрэг орно.
Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас бондыг гол төлөв төсвийн алдагдлыг нөхөх, үйлдвэр, пүүс, банк зэрэг байгууллагууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг.
Бонд гаргагч нь түүнийг худалдан авсан байгууллага хүмүүст жил бүр тодорхой хэмжээний хүү, мөн хугацаа дуусахад анх зээлдэн авсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Бонд нь гаргагч этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан байдгийн учир нь хэрэв бонд гаргагч үүргээ биелүүлж чадахгүй бол хөрөнгөө худалдаж өрийн бичиг эзэмшигчийг хохиролгүй болгох үүрэгтэйг илэрхийлнэ. Зарим тохиолдолд тодорхой нэр бүхий хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж болох бөгөөд түүнийг барьцаат бонд гэдэг.

Бондыг мөн

1. Хөрвөх чадвартай.
2. Хөрвөх чадваргүй гэж хоёр хуваадаг.

Эх орны баялгийн хувь буюу 536 ширхэг хувьцаа (хэлэлцүүлэг)

ТА 536 ШИРХЭГ ЭНГИЙН ХУВЬЦААНААС ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Хөрөнгийн илүүдэлтэй хэсэг бүлэг хүмүүс буюу хөрөнгө оруулагчид өөрт байгаа илүүдэл хөрөнгөө хадгалахын оронд өгөөж өндөртэй гэж үзсэн үнэт цаасыг худалдан авч мөнгөө байршуулдаг. Тэд хөрөнгө оруулалтаасаа буюу худалдан авсан үнэт цааснаасаа дараах өгөөжийг хүртэхийг хүсдэг:

1. Мөнгөн

  • Ногдол ашиг
  • Үнийн өсөлтөөс ашиг олох

2. Мөнгөн бус

  • Нэр төр

Read more of this post