Сургалтын тэтгэлэг “Шударга Ёсыг Бадраах Сан”

Энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид дараах холбоосоор анкетийг татаж аваарай.

Амжилт хүсье!!!

http://www.badraafoundation.org/MN/images/stories/Application%20form.pdf

Groupon IPO тухай

Groupon компани нь хэрэглэгчдэд хөнгөлөлтийн эрхийн бичиг/купон-г дамжуулан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ нь өдгөө дэлхий нийтийг хамарсан сүлжээ болоод байгаа бөгөөд 500 гаруй цэгүүдээр дамжуулан хэрэглэгчдэд маш хямд үнийг санал болгосоор байна. Гадуур хооллох, үзвэр үзэх, элдэв төрлийн бүтээгдэхүүн худалдан авах тэр ч байтугай хөнгөлөлттэйгөөр зочид буудалд хонох эрх гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ багтаасан байдаг.

Chopper-charter-branson_grid_6Жишээ нь: Энэхүү нисдэг тэрэгний нислэг үйлдэх сургалт нь энгийн үед 495$ байдаг байна. Харин Groupon бидэнд 199$-оор тус үйлчилгээг худалдан авах боломжийг 2 өдрийн туршид олгож байна. Ямар ч байсан 32 үйлчлүүлэгч тус бүтээгдэхүүнийг эхний өдрийн байдлаар захиалсан мэдээ харагдаж байна.

Дэлхийг хамарсан салбаруудаас өдөр бүр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож байдаг бөгөөд энэ нь тухайн орон нутгийн байгууллагуудтай мөн нягт уялдаатай.

Groupon-ыг бидний сайн мэдэх Google ХК нь 2010 оны сүүлээр 5.3 тэрбум USD-р худалдан авах санал тавьсан ч тус байгууллагын удирдлага үүнээс татгалзсан байна.

За тэгвэл энэ ХХК удахгүй хөрөнгө оруулагчдад нээлттэйгээр хувьцаа арилжаалснаар ХК болох алхам буюу IPO хийх гэж байгаа талаар мэдээлэл оруулая.

Read more of this post

Оюу толгойн бүтээн байгуулалт (Айванхоу майнес)

Энэ их бүтээн байгуулалтыг нүдээр харсан юм шиг л боллоо. Дэлгэрэнгүй зургийг доорхи хаягнаас үзнэ үү

Read more of this post

“Их хорь”-ийн тэргүүлэгчид зөвшилцөж чадлаа

Европын холбооны 27 орны тэргүүлэгчид Евро бүсийн өрийн асуудлыг шийдвэрлэхээр түүхэнд анх удаа цуврал уулзалтууд хийсэн билээ.

Энэхүү уулзалтууд өнөөдөр өндөрлөлөө. Сүүлийн уулзалтаараа тэргүүлэгчид шөнөжин хуралдаж байж тодорхой үр дүнд хүрч чадсан юм. Юуны өмнө Грекийн өрийн 50 хувийг цайруулж, Европын холбоо болон ОУВС-аас 100 тэрбум хүртэлх еврогийн санхүүгийн дэмжлэг авахаар зөвшилцөлд хүрлээ.

Грек нь өнгөрсөн оны тавдугаар сард 110 тэрбум еврогийн анхны багц зээлийн тусламжийг авч байсан юм. Энэхүү зээлийн тусламжтайгаар 2012 он гэхэд Грек улс санхүүгийн хувьд бие даах байдалд хүрч чадна хэмээн тухайн үед мэргэжилтнүүд тооцоолж байжээ. Гэвч дан ганц санхүүгийн тусламжаар зогсохгүй дахин хямрахгүй байх “дархлаа”-г мөн хийх хэрэгтэйг энэ байдал харуулж байгаа юм.

Read more of this post

ОУХөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд

Aspire Mining

Австралийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани нь ( ASX: AKM ) 330.7 сая тонн нүүрсний таамаг нөөцтэй гэж тогтоогдоод буй “Oвоот” коксжих нүүрсний төсөл болон “Нурамт”, “Шанаган”, “Jilchilibag” нүүрсний төсөл, “Завхан” төмрийн хүдрийн төслийг эзэмшдэг. Тус компанийн “Овоот”-оос бусад төсөл нь хайгуул, судалгааны шатандаа байгаа. 2010 оны аравдугаар сарын 26-нд тус компанийн 19.9 хувийн хувьцааг “SouthGobi Resources” 20.1 сая австрали доллараар худалдаж авч буйгаа зарласан билээ. Түүнчлэн оны эхээр худалдаа борлуулалтын томоохон байгууллага “Noble Group” компани “Osendo” салбар компаниараа дамжуулан “Aspire”-ын зах зээлд гаргасан хувьцааны 4.1 хувь буюу 22.12 сая ширхэг хувьцааг эзэмших тохиролцоонд хүрсэн юм. “Noble Group” дахин нэмж 18 сая ширхэг хувьцаа эзэмшихээр гуравдугаар сарын сүүлээр тохиролцжээ. Одоо тус компанийн хувьцаа биржид 1.01 доллараар худалдаалагдаж байна. “Aspire Mining” компанийн хувьцааг эндээс орж сонирхоно уу.

General Mining

 Австралийн “General Mining” корпораци нь (ASX:GMM) 2009 оны арванхоёрдугаар сард Австралийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд Монгол, Казахстанд литийн төсөл эзэмшдэг “Galaxy Resources” компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулаад байна. “General Mining” нь Монголд “Увс”, “Хангай” төслийг хэрэгжүүлдэг. “Увс” төсөл нь Увс нуурын сав газарт 2000 шоо км талбайг хамаарах бөгөөд поташ, литийн хайгуулын таван лицензийг уг хэсэгт эзэмшдэг. Энэ жил тус компани 4-11 дүгээр сарын хооронд дөрөв, таван хэсэгт 1000-1200 метр гүн хүртэл өрөмдлөг хийхээр төлөвлөсөн бөгөөд “Увс” төслийн санхүүжилтэд нэмэлт хувьцаа гаргах хэлбэрээр 1.2 сая долларын хөрөнгө босгохоо зарласан юм. Харин “Хангай” төслийн хувьд Хөвсгөлийн урд хэсэг болон Увс, Завханы заагт нийтдээ 1800 шоо км талбайд орших хайгуулын хэсгийг хамардаг байна. Тус компани никель, зэсийн баялаг байх магадлалтай уг хэсэгт эзэмшсэн хайгуулын таван лицензийнхээ хүрээнд геологийн судалгаа хийж байгаа юм. Тус корпораци нь Монгол дахь үйл ажиллагаагаа 2008 онд байгуулсан салбар компани болох “Golden Cross”-оор дамжуулан хэрэгжүүлдэг байна. Одоогоор “General Mining”-ы нэгж хувьцаа нь 0.19 ам.долларын ханштай байна. “General Mining”-ын хувьцааны үнэлгээг эндээс орж үзнэ үү. 

Read more of this post

Хэрхэн эдийн засагч болох вэ?

Эдийн засагч болохын тулд эдийн засаг, эдийн засагч хоёрын ялгааны тухай мэдэж авах хэрэгтэй байдаг юм байна. Эдийн засаг ихэвчлэн унах хандлагатай байхад эдийн засагчид гол төлөв дэвших чиглэлтэй байдаг. Эдийн засаг нь эдийн засагчдийнхаа элбэг хангалуун амьдралын баталгаа болдог байхад, эдийн засагчид нь эдийн засгийн уналтын үндсэн шалтгаануудын нэг болох нь олонтаабайдаг хачирхалтай баримт байдаг юм байна. Эдийн засаг хаана уруу дорой байна, тэнд эдийн засагчдийн нэр хүнд өндөр байдаг ба үүнийг зургадугаар хууль гэдэг. Эдийн засагч хүн сургуульд олж авсан боловсрол ба техникийн ололтыг байнга амьдралдаа хэрэглэж байдгаараа онцлог юм. Тухайлбал эгэл хүн, эдийн засагч хүн хоёр хонь тоолж байна гэж саная. Эгэл хүн хониныхоо зөвхөн толгойг нь тоолох ба тэгэхдээ цээжээр нь тоолно. Харин эдийн засагч хүн хонины хөлийг тоолох ба гарсан үр дүнг нь дөрөвт хувааж үнэн зөв хариуг гаргана. Энэ бүхнээ тооны машин ашиглан бодно. Эдийн засагчид тооцоо хийхдээ өөрийнхийг ашиг олохоор , улсынхныг өндөр цалин авахаар бодож хийдэг. Эдийн засагч ямар ч муу мэдээг хүнд хүргэхдээ утга санааг нь өөрчлөхгүйгээр сайн мэдээ болгож чаддаг байх ёстой. Тухайлбал нэг хүнд ногдох хүнсний хэмжээ багассан тохиолдолд “нэг хүнсэнд ногдох хүний тоо нэмэгдлээ” хэмээн мэдээлэх жишээтэй.

Монгол хэмээх нэрийн тухайд

Энэхүү нийтлэлийг оруулсан учир нь даяаршиж байгаа энэ ертөнцөд харьцахгүй улс гүрний хүн гэж байхаа болиод байгаа үед та биднээс хэн нэгэн найз маань “ЯАГААД ТАНАЙ УЛСЫГ МОНГОЛ ГЭЭД НЭРЛЭСЭН ЮМ БЭ?” гэсэн асуулт тавихад ядахад нэг таамналын үндсэн дээр ингээд биднийг монгол гэж нэрлэсэн юмаа гэж хэлж чаддаг байх ёстой болов уу, гэсэн үүднээс нийтлэлээ. Санал бодлоо comments болон чалчих газар үлдээвэл талархах байна. Та бүхний бодлыг уншмаар байна. Түүхийн хичээл дээр “Монгол хэмээх нэрийн учир” хэмээх сэдвээр семинарын хичээл хийлээ. Миний баримтласан таамнал бол Монголчууд бөөгийн шашин шүтдэг байсантай холбоотойгоор Монгол гэдэг нэр нь “Мөнх-гал, Мөнх тэнгрийн гал, Мөнх тэнгэр” гэсэн үгнээс үүдэн нэрийдсэн болов уу? гэсэн таамаглалууд юм. Эш сурвалж нь:
  • Түүхч Нагаанбуу: “Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байсан.”
  • Түүхч Элдэнтэй, Ардаажав: “Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой” гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Мөн энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
  • Өвөрмонголын түүхч Гаваа: Шинээр орчуулсан дөт тайллагат монголын нууц товчоондоо “Монгол гэдэг нь /мөнх тэнгэрийн/ мөнх болон овогтон ба аймагтныудамшилт бэлэг дэмбэрэл болсон /гал тулгын/ гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой.” гэсэн дүгнэлтүүд болон бусад таамналууд дээр тулгуурлан өөрийн таамналыг гаргасан болно.

Бонд /өрийн бичиг/-ын тухай

Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг чухал үнэт цаасны нэг бол бонд юм. Энэ нь зээл олгосон болохыг гэрчилж буй үнэт цаас юм.

Бонд эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч биш зөвхөн зээлдэгч. Нөгөө талаас хөрөнгийнхөө харьцангуй аюулгүй байдлыг хангах, илүү баталгаат ашиг, хүү олох сонирхолтой хүмүүс, байгууллага бонд худалдаж авдаг. Бондыг засгийн газар, орон нутгийн захиргаа, компани аль аль нь гаргаж болох ба дараах бүрдүүлбэртэй байна. Үүнд:
– Бондыг гаргасан газрын нэр.
– Сери, дугаар
– Нэрлэсэн үнэ. (Бондын нэрлэсэн үнэ гэдэг нь анхны өртөг юм.)
– Төлбөр дуусах хугацаа
– Зээлийн хүү зэрэг орно.
Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас бондыг гол төлөв төсвийн алдагдлыг нөхөх, үйлдвэр, пүүс, банк зэрэг байгууллагууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг.
Бонд гаргагч нь түүнийг худалдан авсан байгууллага хүмүүст жил бүр тодорхой хэмжээний хүү, мөн хугацаа дуусахад анх зээлдэн авсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Бонд нь гаргагч этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан байдгийн учир нь хэрэв бонд гаргагч үүргээ биелүүлж чадахгүй бол хөрөнгөө худалдаж өрийн бичиг эзэмшигчийг хохиролгүй болгох үүрэгтэйг илэрхийлнэ. Зарим тохиолдолд тодорхой нэр бүхий хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж болох бөгөөд түүнийг барьцаат бонд гэдэг.

Бондыг мөн

1. Хөрвөх чадвартай.
2. Хөрвөх чадваргүй гэж хоёр хуваадаг.